Швед хэлний ахисан шат - Svenska fortsättning




Швед хэлний ахисан шат - Svenska fortsättning

Энэхүү ахисан шатны хичээлийг үзсэнээр та Швед хэлний үндсэн гол дүрмийн нэг болох нийлмэл өгүүлбэрийн бүтэц (Huvudsats+Bisats) дээр ажиллаж сурах бөгөөд нэр үгийн тодорхой хэлбэр (Substantiv bestämd form), хамаатуулахын төлөөний үг (Possessiva pronomen), тэмдэг нэр (Adjektiv), үйл үгийн өнгөрсөн цаг(Preteritum), туслах үйл (Hjälpverb) үг, цаг хугацаа заасан угтвар үгийн дүрэм (Tids prepositioner) гэх мэтчилэн UDEMY дээр байгаа LÖRDAGS SVENSKA -ийн анхан шатны хичээлтэй харьцуулахад илүү нарийн дүрмүүдийг сурах болно.

Дүрмээ хичээлээ илүү сайн ойлгож, мэдлэгээ өөртөө суулгаж авахын тулд доорх аргыг хэрэглээрэй.

Дүрмийн хичээлээ нийт 3 удаа нэг дор сууж байгаад үзэх: эхлээд үзэхдээ зүгээр үзэх, хоёр дахаа үзэхдээ ойлгосноо тэмдэглэж аваад үзэх, гурав дахаа үзэхдээ тэмдэглэж авсанаа видео хичээлтэйгээ тулгаад үзнэ. 

Энэхүү аргаа нэг дүрмэн дээрээ хэдэн ч удаа давтаж хэрэглэж болно.

Мөн энэхүү сургалтанд швед хэлний өдөр тутмын хэллэгүүд (fraser) бөгөөд өдөр тутмын хэллэгүүдийг өгүүлбэрээр тэр чигт нь цээжлэснээр швед хэлээр сонсоод ойлгох, уншаад ойлгох мөн ярих чадвараа илүү хурдан хөгжүүлэх боломжтой болох юм.

Дүрмийн видео хичээлүүдээ үзсэнийхээ дараа ойлгосон үгүйгээ шалгах тухайн дүрэмтэй холбоотой дасгал ажил мөн гэрийн даалгавараа хийснээр үзсэн дүрмээ илүү бататгах болно.

Харин нэмэлт материалууд хэсэгт швед хэлээ хэрхэн ашиглаж болох талаар зөвлөгөөнүүд болон швед хэл дээрх сонирхолтой нэвтрүүлэг, дуу хөгжим, мэдээний хуудсуудыг санал болгосон байгаа. Та Швед хэлийг хэр их ашиглана таны швед хэл төдий чинээ хурдан сайжрах болно. Тиймээс өөрийн чадах хэмжээнд швед хэл дээр уншиж, сонсож, бичиж мөн ярих нь швед хэлийг хурдан сурахад маш чухал юм. Нэмэлт материулаад хэсэгт байгаа мэдээллүүдээс сонгоод өөрт таалагдсан мэдээллээ өдөр тутамдаа ашиглаарай. 

Språket gör dig rik!

Url: View Details

What you will learn
  • Ахисан шатны швед хэлний дүрэм
  • 1000 шинэ үг
  • Дэлгэрэнгүй өгүүлбэр ашиглаж өөрийгөө ойлгуулж сурах

Rating: 5

Level: Beginner Level

Duration: 1.5 hours

Instructor: Lördags Svenska


Courses By:   0-9  A  B  C  D  E  F  G  H  I  J  K  L  M  N  O  P  Q  R  S  T  U  V  W  X  Y  Z 

About US

The display of third-party trademarks and trade names on this site does not necessarily indicate any affiliation or endorsement of hugecourses.com.


© 2021 hugecourses.com. All rights reserved.
View Sitemap